Thursday, May 13, 2010

Програм хангамж - Nero 10 full

Nero 10 full
CD&DVD бичигч хамгийн сайн гэгддэг Nero-ийн хамгийн сүүлийн хувилбарыг хүргэж байна. Хувилбар нь шинэчлэгдэх тутам янз бүрийн нэмэгдэл жижиг програмуудыг өөртөө багтааж агуулга нь нэмэгдэж байгааг та мэдэж байгаа байхаа. Бичихээс гадна тоглуулагч, засварлагч, хөрвүүлэгч гэх мэт. Windows Vista, 7 дээр асуудалгүй ажиллана.
Таньд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Хэмжээ: 296Mb

Татах:

Програм хангамж - USB Autorun Virus Removal 2.35

USB Autorun Virus Removal 2.35
USB Autorun Virus Removal 2.35-ийг хүргэж байна.USB Autorun Virus Removal 2.35-ийг хүргэж байна.Таны Компьютэр д чинь заавал байх ёстой эд шүү.Яадаг вэ гэхээр Flash Disk залгахаар Autorun гэдэг Virus гараад ирдэг түүнийг устгадаг юм.

“Apple” нэг сая дахь iPad-аа борлуулжээ

“Apple” нэг сая дахь iPad-аа борлуулжээ
Олны анхаарлыг татах болсон “Apple” компанийн iPad таблет компьютер ердөө дөрвөн долоо хоногийн хугацаанд нэг сая хувь борлогджээ. Энэ талаар тус компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс “28 өдрийн дотор нэг сая iPad борлуулсан нь үнэхээр агуу амжилт. Өмнө нь бид нэг сая iPhone-ийг 74 хоногт борлуулж байсантай харьцуулахад гайхалтай” гэжээ. iPad-ын хэрэглэгчид мөн энэ хугацаанд 12 сая гаруй программ, 1,5 сая дижитал ном худалдан авсан байна.
iPad нь 9.7 инчийн бүрэн мэдрэгчтэй дэлгэцтэй учир хэрэглэгчид төхөөрөмжийн бүхий л функцыг гараараа удирдаж болох ба хэрэв хүсвэл компьютерийн гар залгасан ч болно. Компанийн зүгээс баттерейны хүчин чадлыг нэгэн удаагийн бүрэн цэнэглэлтээр 10 цаг цэнэгээ барина хэмээн танилцуулаад байгаа.
Хамгийн хямд үнэтэй iPad нь 16GB флэш меморитой, Wi-Fi холболт ашиглах боломжтой ба 499 ам.долларын үнэтэй юм. Харин хамгийн үнэтэй нь 64GB багтаамжтай, үүрэн телефоны 3G сүлжээг ашиглан интернэтэд холбогдох боломжтой бөгөөд 829 ам.долларын үнээр борлуулагдаж байгаа юм.

Microsoft илүү давшингүй маркетинг баримталж байна

Microsoft илүү давшингүй маркетинг баримталж байна
“Microsoft Corp” компани өнөөдөр Office программынхаа шинэ хувилбарыг танилцуулах гэж байна. Шинээр гаргаж буй “Office 2010” нь вебээс ашиглах боломжтой бөгөөд хэрэглэгчдэд үнэгүй хүрэх болно. Энэ програмын хэрэглэгчид интернетэд холбогддог ямар ч компьютерыг ашиглан, дуртай газраасаа өөрийн файлууд дээр ажиллах боломжтой болж байна.

Шинээр гаргаж байгаа программын үнэгүй хувилбарыг мөн санал болгож байгаа ч тус компанийн орлогын 29 хувийг бүрдүүлдэг оффисын программуудыг бүгдийг нь “Microsoft Corp” үнэгүй болгохгүй. Үнэгүй программ нь илүү цөөхөн сонголт, боломжтой байх болно. Харин бүрэн хувилбараар ашиглах бол лицензын үнэ төлөх ёстой. Үнэгүй программ хийх тал дээр “Microsoft” өрсөлдөгчдөөсөө хойно хоцорч байгаа ч “Microsoft” компанийн “Word”, “Excel”, “Power Point” программыг хүмүүс өргөн хэрэглэдэг бөгөөд зах зээлийн 81 хувийг эдний бүтээгдэхүүн эзэлж байна. Шинээр гаргаж буй “Office-2010”-ын дэд программууд нь интернеттэй илүү уялдаатай ажиллах болно. Жишээ нь “Outlook” и-мэйлийн программыг ашиглан “Facebook”, “Linkedln” зэрэг харилцааны сайтууд руу мэдээлэл дамжуулах боломжтой гэнэ.

Машинаас үнэтэй хулгана

Машинаас үнэтэй хулгана
Ихэнх компьютерийн мауз 10 доллараас илүүгүй үнэтэй байдаг. Харин машинаас ч үнэтэй мауз байдаг л юм байна. “Pat Says Now” гэх Швейцарийн нэгэн дан мауз үйлдвэрлэдэг компани дэлхийн хамгийн үнэтэй маузыг зохион бүтээжээ. 18 каратын цагаан алтаар хийсэн уг маузан дээр 59 алмааз чулууг цэцгэн хэлбэрээр шигтгэн чимэглэсэн байна. Энэ мауз улаан, алтлаг, мөнгөлөг, хар гэсэн дөрвөн өнгийн сонголттой бөгөөд үнийн хувьд 26750 доллар гэнэ.
Ж.Нил

Интернет дахь хамгийн аюултай домэйн нэрүүд

2009 оны байдлаар Камерун улсын (.cm) домэйн нэр Интернет дахь хамгийн аюултай домэйн нэр болоод байна. Харин Японы домэйн (.jp) хамгийн аюулгүй гэж тооцогдож байна. Дэлхий дээрх хамгийн ачаалалтай домэйн болох (.com) аюултай домэйний жагсаалтанд 2-рт орж байна. Дараа нь оросын .su болон .ru, Хятадын .cn, Самоагийн .ws домэйнууд хамгийн аюултай гэж тооцогдож байна. Кибер гэмт хэрэгтнүүд эдгээр домэйнийг төрөл бүрийн хортой үйл ажиллагаандаа ашиглах дуртай болжээ. Ер нь домэйн нэр нь хямд, бүртгүүлж авахад хялбар, баригдах магадлал багатай газруудыг кибер гэмт хэрэгтнүүд сонгож байна. Камеруны cm домэйн нь com домэйнтэй тун төстэй бичигддэг учир аюултай програмууд, тагнуулын програмууд бүхий сайтууд, рекламын сайт, бусад үл хүсэх агуулга бүхий сайтуудыг энэ домэйн нэрээр байрлуулж байна.
Дээд түвшний 104 домэйний 27 сая веб сайтын 5,8% нь аюул агуулж байгааг McAfee тогтоожээ. Ази Номхон далайн орнуудын домэйнууд бусад бүс нутгийн домэйнээс хэд дахин аюултай байна. Монголын .mn домэйн аюулын түвшингээрээ 104-өөс 84-т орж байна.

Хана нэвт хардаг утас

Хана нэвт хардаг утасKDDI -ын хэсэг эрдэмтэд хана нэвт хардаг утас зохион бүтээхээр болжээ. Гэхдээ залуусаа хэт мөрөөдөсний хэрэггүй энэ нь яг ямар нэг зүйлийг нэвт харна гэсэн үг биш юм. Та хэрвээ санаж байгаа бол Бэтмэн хэрэгтэнг илрүүлэхдээ хүмүүсийн гар утаснуудыг ашиглан орчин тойронг 3 хэмжээсээр гаргаж ирдэг шүү дээ? Түүн шиг технологийг нэвтрүүлж болох юм гэсэн санааг л гаргажээ. Энэ санаагаа гүйцэлдүүлэхийн тулд соронзон орон мэдрэгч болон GPS ашиглах юм байна. Энэ 2 ын тусламжтайгаар таны байгаа орчинг олж илрүүлэх бөгөөд орчны зургийг 3 хэмжээсээр үзүүлэх болно. Мэдээж хэрэг харах бололцоогүй байгаа газруудын зургийг ч гэсэн харж болно гэсэн үг юм. Гэхдээ ердөө л санаа төдийн байгаа болохоор хэрхэн ажиллаж хүмүүст эсвэл хулгайчид хэр нэмэртэй болохыг хэлж мэдэхгүй байна. Харин хүний хувцсыг нэвт хардаг болох нь гэж мөрөөдөж байсан залууст хэлэхэд дээрх зураг бол зүгээр л зугаа юм. Та дээрх зурган дээр байгаа бичлэгийг http://www.freewarepocketpc.net/ppc-download-xray-joke.html хаягаас утсандаа татаж аван гараа нэвт харуулж байгаа мэт жүжиглэж болно шүү.

Хэрхэн хурдан шивж сурах вэ?

Хүн болгон л хурдан бичдэг болохыг хүсдэг. Даргынхаа хажууд гараа харалгүй тачигнатал шивээд л, найзтайгаа чалчингаа ажлаа шивээд л лаг биз дээ. Тэгвэл хурдан бичдэг болохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Энд тэндгүй 10 хурууны бичээчийн дамжаа, хурдан бичих дасгал, программ хангамж гэх мэт зүйлс байдаг. Гэхдээ тэднийг танд тус болно гэж би хувьдаа бодохгүй байна. Хурдан бичиж сурахад хамгийн зөв арга нь үргэлж ямар нэг зүйл бичиж байх явдал юм. Гэхдээ мэдээж анхаарах хэд хэдэн зүйл байдаг.Эхний ээлжинд та юу юугүй хурдан бичих гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Хамгийн түрүүнд гараа зөв байршуулж, хуруунуудаа харгалзах хэсгүүдэд нь байрлуулж сур. Хэрвээ та анзаарсан бол гаран дээр F, J үсэгнүүд дээр товгор байгаа. Энэ нь анх гар үүсэхэд л байсан товгорууд бөгөөд өдгөөг хүртэл бүх л гаран дээр байдаг юм. Энэ хоёр товгорын туслалцаатай та гараа харалгүй хуруунуудаа зөв байршуулж сурна. Зүүн гарын долоовор хуруу F дээр, баруун гарынх нь J дээр байх ёстой бөгөөд тухайн байрлалаас хоёр гар хоёулаа ижил ачаалал авч, үсэгнүүдээ дарахад хялбар болдог.

Маш олон хүмүүс эхнээсээ буруу сурснаар “хоёр хурууны бичээч” болчихдог. Энэ нь хуучны бичгийн машинтай холбоотой. Бичгийн машин дээр чанга, хүчтэй дарахгүй л бол үсэг нь гардаггүй. Тэгээд ч хурдан бичих гэж оролдвол үсэгнүүд нь давхарладаад гацчихдаг байсан. Харин компьютер дээр тийм зүйл байхгүй. Та аяархан товшиход л үсэгнүүд гарна. Та аймшигтай хурдан бичдэггүй л бол компьютерийн гар таниас хоцрохгүй. хоёр хуруугаар бичдэг хүмүүс харахад хурдан биширмээр байдаг ч гэсэн үнэн хэрэг дээрээ 10 хуруугаараа бичдэг хүнээс хамаагүй удаан бичдэг юм. Зүгээр л гараа байнга ийш тийш нь хөдөлгөж зөөх нь сүртэй санагддаг. Харин та 10 хуруугаар бичээд сурчихвал гараа хөдөлгөх хэрэг огт гарахгүй.

Ингээд та гараа зөв байрлуулж товчлуураа хөнгөн дараад сурчихвал хурдан бичихэд 50 хувь ойртох нь тэр. Одоо таны хийх ёстой зүйл бол тайван аажуухнаар ямар нэг юм шивэх. Хэзээ ч хурдлах гэж оролдох хэрэггүй. Тайван ажуухан шивснээр та үсэгнүүдийн байрлалыг цээжлэх болно. Түүнчлэн өөрт хамгийн эвтэйхнээр гараа байрлуулж, хуруу болгондоо харгалзах үсэгнүүдийг нь цээжлүүлнэ. Жишээлбэл, таны дунд хуруунууд гарын дунд хэсгийн үсэгнүүдийг таны оролцоогүй цээжлэх болно. Ингээд дунд хэсэг байдаг үсэгнүүд хэрэг болох үед хуруу чинь өөрөө тэр үсэг рүү очно. Харин та өөрөө хичнээн хичээгээд ч тэнд ямар үсэг байдгийг санахгүй. Хуруу чинь өөрөө л санах болно. Харин долоовор хурууны өмчний үсэгнүүд дээр хэзээ ч дунд хуруу очихгүй. Учир нь дунд хуруунуудад ч гэсэн өөрсдийн өмч үсэгнүүд байгаа юм.

Харин бичих зүйлээ сонгохдоо ямар нэг ном сонин ч юм уу, хуулж бичих зүйл сонгох гэсний хэрэггүй. Та бичих үгээ хараад эргүүлээд бичих гэсээр байтал хуруу чинь залхчина. Бас үсгээ хайж ядаж байхад давхар үгээ санаж байна гэдэг бөөн ядаргаа. Хамгийн шалгарсан арга бол блог бичих. Блог бичсэнээр та ямар ч юм хуулах хэрэггүй болно. Түүгээр ч зогсохгүй таны блог хэн нэгэнд хэрэг болж ч болно шүү дээ. Хэрдээ блог бичих сонирхол төрөхгүй бол зүгээр л цээжээр мэдэх зүйр үгнүүд, онигоонуудаа шивээд байж болно.

Танд харин өөрийн гэсэн компьютер байхгүй бол нэг шалгарсан арга бий. Та интернэтээс гарны дээрээс нь авсан зураг олж аваад түүнийгээ гарны жинхэнэ хэмжээтэй болгоод хэвлээд ав. Ингээд зүгээр л ширээн дээр тавьж байгаад бичих зүйлээ төсөөлөөд цаасан дээрээ гараараа даран бичиж буй мэт хий. Ингэснээр мөн л адил үсэгнүүдээ хуруунууддаа цээжлүүлэх бөгөөд ингэж бэлдсэн хүн компьютертэй хүнээс ч илүү болох нь байдаг.

За ингээд танд амжилт хүсье. Эхний ээлжинд хэзээ ч яарах гэсний хэрэггүй. Мөн гаран дээрээ наасан монгол үсгээ арилгах гэсний ч хэрэггүй. Аажимдаа тэр монгол үсэгнүүд угаасаа хэрэггүй болно. Мөн месеэнжерээр монголоор харьцах нь ч гэсэн үр дүнтэй арга шүү.