Thursday, May 13, 2010

“Apple” нэг сая дахь iPad-аа борлуулжээ

“Apple” нэг сая дахь iPad-аа борлуулжээ
Олны анхаарлыг татах болсон “Apple” компанийн iPad таблет компьютер ердөө дөрвөн долоо хоногийн хугацаанд нэг сая хувь борлогджээ. Энэ талаар тус компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс “28 өдрийн дотор нэг сая iPad борлуулсан нь үнэхээр агуу амжилт. Өмнө нь бид нэг сая iPhone-ийг 74 хоногт борлуулж байсантай харьцуулахад гайхалтай” гэжээ. iPad-ын хэрэглэгчид мөн энэ хугацаанд 12 сая гаруй программ, 1,5 сая дижитал ном худалдан авсан байна.
iPad нь 9.7 инчийн бүрэн мэдрэгчтэй дэлгэцтэй учир хэрэглэгчид төхөөрөмжийн бүхий л функцыг гараараа удирдаж болох ба хэрэв хүсвэл компьютерийн гар залгасан ч болно. Компанийн зүгээс баттерейны хүчин чадлыг нэгэн удаагийн бүрэн цэнэглэлтээр 10 цаг цэнэгээ барина хэмээн танилцуулаад байгаа.
Хамгийн хямд үнэтэй iPad нь 16GB флэш меморитой, Wi-Fi холболт ашиглах боломжтой ба 499 ам.долларын үнэтэй юм. Харин хамгийн үнэтэй нь 64GB багтаамжтай, үүрэн телефоны 3G сүлжээг ашиглан интернэтэд холбогдох боломжтой бөгөөд 829 ам.долларын үнээр борлуулагдаж байгаа юм.

No comments:

Post a Comment